About OneSky for all Children:

OneSky trains communities and caregivers to provide nurturing responsive care and early education so that vulnerable young children can thrive. OneSky was founded in 1998 to improve the lives of children in China’s welfare institutions. In 2011, OneSky was invited by China’s Ministry of Civil Affairs to train every child welfare worker in the country to implement our evidence-based approach. The OneSky Approach has reached every province of China and now beyond to benefit marginalized children in low-resource settings across Asia. For 25 years, always in partnership with government and local communities, OneSky has trained 75,489 caregivers to improve outcomes for 286,545 vulnerable children in mainland China, Vietnam, Mongolia and Hong Kong, SAR. You can read more about our impact here.

In Mongolia, OneSky seeks to improve the lives of young children living with their families in the ger-districts of Ulaanbaatar.  In the Bayanzurkh District OneSky has opened a Family Center, which offers training programs and activities for families with young children, who live in the community.  OneSky implements family skills training for caregivers and kindergartens and is assisting the government to develop its childcare and foster care systems.  

Reports to: Program Director, Mongolia

Location: Ulaanbaatar, Mongolia

Job Overview: In Mongolia, OneSky is assisting the government to develop a national system of childcare. OneSky has agreed to: 1) design, develop and pilot a professional development training program for home-based childcare workers, who operate independent childcare centers (ICCs), and to scale this professional development program to interested childcare workers, and 2) to design, develop and pilot an innovative pilot model of childcare.   

Working in collaboration with the Program Director, Country Director and Global Program Team, the Childcare Program Manager will participate in development of OneSky’s childcare program in Mongolia. The Childcare Program Manager will be responsible for the smooth implementation and expansion of OneSky’s Childcare Program in Mongolia, including both the professional training and development components and the piloting of an innovative model of childcare.  

Job Responsibilities:

  • Contribute to the design and development of OneSky’s childcare program in Mongolia and its adaptation and modification in response to feedback from monitoring and evaluation;
  • Participate in the selection childcare centers for participation in OneSky programs and coordinate training cohorts;
  • Provide leadership and oversight of OneSky’s training and professional development program for childcare providers, including, as the program grows, onboarding, supervising and monitoring trainers who are hired to support the program;
  • Participate in the creation and adaptation of OneSky training materials and resources;
  • Conduct technical training for the childcare providers and regular on-site monitoring to promote child care provider learning and work with young children;
  • Create a nurturing and inspiring working and learning environment for participating childcare providers and trainers to be self-motivated for their growth; 
  • With the Program Director, work closely with the Monitoring, Evaluation, Assessment and Learning (MEAL) team to support monitoring, measurement and evaluation to improve program quality and to provide accurate program data and information for internal and external reports;
  • With Program Director, Country Director and Global OneSky team coordinate and oversee the replication and scaling of the program in response to interest from childcare providers, government and donors;
  • Work cooperatively with the online learning manager to add materials to the website and respond to childcare provider comments and questions;
  • Participate in professional development opportunities to expand skills and knowledge, including actively participating in OneSky’s international program community and contributing to the development of OneSky’s global training resources;
  • Contribute to budget creation and monitoring; 
  • Contribute to donor reports.

Preferred Job Qualifications, Experience, and Skills:

  • Bachelor’s degree in Child Development/Early Childhood Education/ Special Education/Social Work/Preschool Education Teacher/Instructor; Master’s degree strongly preferred;
  • Subject-matter expertise and demonstrated creativity with working with young children, including those with special educational needs and infants and toddlers desired;
  • Knowledge of Mongolian laws and regulations regarding childcare, education, child protection and welfare;
  • Deep knowledge of best practices for care and education of young children and their parents and families;
  • At least three years experience working directly with young children and their families; 
  • At least three years experience supervising, managing, providing professional development, and mentoring teachers and/or caregivers working with young children and their families; 
  • Strong communication and people-oriented skills;
  • Ability to work collaboratively in a team;
  • Experience supervising, leading, monitoring, training, and mentoring others;
  • Keen observation skills with the ability to apply insights into daily practice;
  • Basic English writing and speaking skills are required; Advanced English skills would be advantageous;
  • Proficiency in computer skills;
  • Commitment to improving the lives of young children and their families;
  • Work may include conducting training during evenings or weekends; 

Salary & Benefits:

Salary is competitive and commensurate with experience and includes benefits.

To Apply:

Please send your cover letter and resume to careers@onesky.org. Personal data collected will be used for recruitment purposes only. Data of unsuccessful applicants will be destroyed after one year.

OneSky is an equal opportunity employer

Ажлын байрны тодорхойлолт

Хүүхэд харах үйлчилгээг дэмжих хөтөлбөрийн менежер, Монгол улс

Байгууллагын тухай:

Хүүхэд бүрийн төлөө уриатай OneSky байгууллага нь хүүхдээ ойлгон хөгжүүлэх, чанартай асаргаа, халамж үзүүлэх эрт үеийн боловсрол олгох сургалтыг олон нийт, асран хамгаалагчдад зориулан зохион байгуулах замаар бага насны хүүхдүүдэд бүрэн дүүрэн өсч, хөгжих боломж олгохыг зорьдог юм.

OneSky байгууллага нь 1998 онд БНХАУ-ын асрамж халамжийн байгууллагууд дахь хүүхдүүдийн амьдралыг сайжруулах зорилгоор анх үүсгэн байгуулагдсан. 2011 онд БНХАУ-ын Иргэний Захиргааны Яамны урилгаар тус улсын хүүхдийн асрамж халамжийн ажилтан бүрийг нотолгоонд суурилсан арга барилынхаа дагуу сургаж эхэлсэн. Өнөөдөр OneSky байгууллага нь өөрийн сургалтын арга барилаа БНХАУ-ын бүх мужид хэрэгжүүлээд зогсохгүй Азийн бусад орнуудын хязгаарлагдмал орчинд амьдарч буй хүүхдүүдэд хүргэж, үр өгөөжөө хүргэсээр байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс орнуудын Засгийн Газар болон орон нутгийн иргэдтэй хамтран ажилласнаар OneSky байгууллага нь эх газрын Хятад, Вьетнам, Монгол, Хонгконг зэрэг оронд 75,489 асран хамгаалагчдыг сургаж, эмзэг бүлгийн 286,545 хүүхдүүдэд хүрч үйлчилсэн байна. Та бидний гаргасан үр дүн нөлөөллийн талаар илүү ихийг эндээс уншиж болно.

Монгол улсад OneSky байгууллага нь Улаанбаатар хотын гэр хороололд гэр бүлийн хамт амьдарч буй бага насны хүүхдүүдийн амьдралыг сайжруулахын төлөө ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт OneSky байгууллага нь Гэр бүлийн төвөө нээж, тус дүүрэгт амьдарч байгаа бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр болон үйл ажиллагаагаа явуулж байна. OneSky байгууллага нь асран хамгаалагч нар болон цэцэрлэгүүдэд гэр бүлийг чадавхжуулах сургалтаа зохион байгуулдаг ба төр засгийг хүүхэд харах  болон хүүхдээ асран халамжлах тогтолцоог хөгжүүлэхэд дэмжин тусалж байна. 

ТАЙЛАГНАЛ: OneSky байгууллагын Хөтөлбөрийн захиралд тайлагнана.

БАЙРШИЛ: Улаанбаатар хот, Монгол улс

Ажлын зорилго: Монгол улсад OneSky байгууллага нь үндэсний хүүхэд харах  үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэхэд төр засагт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.   OneSky байгууллага нь 1) бие даасан хүүхэд харах төв ажиллуулж, гэрээр хүүхэд хардаг үйлчилгээ үзүүлдэг ажилтнуудад зориулсан мэргэжлийн сургалтын хөтөлбөр боловсруулах, хөгжүүлэх, турших, энэхүү мэргэжлийн хөтөлбөрийг сонирхсон хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулах, 2) хүүхэд асран халамжлах үйлчилгээний шинэлэг загваруудыг боловсруулах, хөгжүүлэх ба  турших. 

Хөтөлбөрийн захирал, Орон хариуцсан захирал, олон улсын хөтөлбөрийн багтай хамтран Хүүхэд харах үйлчилгээг дэмжих хөтөлбөрийн менежер нь Монгол дахь OneSky байгууллагын хүүхэд харах үйлчилгээг дэмжих хөтөлбөрийг боловсруулахад оролцоно. Энэхүү албан тушаал нь OneSky байгууллагын хүүхэд асран халамжлах үйлчилгээг дэмжих хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх болон өргөжүүлэх,  мэргэжлийн сургалт, хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг, мөн хүүхэд асран халамжлах үйлчилгээний шинэлэг загварыг турших ажлыг хариуцна. 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Монгол дахь OneSky байгууллагын хүүхэд харах үйлчилгээг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, хөгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний дагуу тохируулан өөрчлөхөд хувь нэмэр оруулах;
  • OneSky байгууллагын хөтөлбөрт хамрагдах хүүхэд харах төвүүдийг сонгоход оролцох болон сургалтын бүлгүүдийг зохион байгуулах; 
  • OneSky байгууллагын сургалтыг болон хүүхэд харах төвүүдийн ажилтнуудад зориулсан сургалт, мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрийг манлайлах, хяналт тавих, түүнчлэн хөтөлбөр өргөжихийн хэрээр хөтөлбөрийг дэмжихээр ажилд авсан  сургагч багш нарыг дадлагажуулах, удирдан чиглүүлэх, хяналт тавих; 
  • OneSky байгууллагын сургалтын материал, нөөцийг бий болгох, сайжруулахад  оролцох; 
  • Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан арга зүйн сургалтыг зохион байгуулах, бага насны хүүхэдтэй ажиллах, арга барилд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор  газар дээр тогтмол хяналт тавих; 
  • Хүүхэд харах үйлчилгээ  үзүүлэгчид болон багш нарт дэмжлэг үзүүлж, ажиллах болон суралцах орчныг нь бүрдүүлэх урам зориг өгч, тэдний өсөлт хөгжлийг нь идэвхжүүлэн дэмжих;
  • Хөтөлбөрийн захирал болон Хяналт, Үнэлгээний (MEAL) багтай хамтран хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор хяналт, шинжилгээ, үнэлгээг хийх, дотоод болон гадаад тайлангуудад хөтөлбөрийн талаар үнэн зөв мэдээ, мэдээллээр хангах;
  • Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгчид, засгийн газар, хандивлагчдын сонирхлын дагуу хөтөлбөрийг хуулбарлах, өргөжүүлэх ажлыг зохицуулах, хяналт тавих зорилгоор Хөтөлбөрийн захирал, орон хариуцсан захирал, олон улсын хөтөлбөрийн багтай хамтран ажиллах;
  • Цахим сургалтын менежертэй хамтран цахим хуудсанд сургалтын материал нэмэх, хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгчдийн санал болон асуултад хариулах; 
  • OneSky байгууллагын олон улсын хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, OneSky байгууллагын олон улсын сургалтын нөөцийн санг баяжуулахад оролцох зэргээр мэдлэг, ур чадвараа өргөжүүлэх, мэргэжлийн хөгжлийн боломжийг ашиглах; 
  • Төсөв боловсруулах болон хянахад дэмжлэг үзүүлэх;
  • Хандивлагчдын тайланг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх; 

Ажлын байранд тавигдах шаардлага, туршлага болон ур чадвар:

  • Хүүхдийн хөгжил/бага насны хүүхдийн хөгжил/тусгай хэрэгцээт боловсрол/Нийгмийн ажилтан/сургуулийн өмнөх боловсролын бакалавр зэрэгтэй байх. Мөн магистрын зэрэгтэй байхыг илүүд үзнэ;
  • Бага насны хүүхэд, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд, нялх, балчир насны хүүхэдтэй ажиллаж байсан туршлагатай, тухайн чиглэлээр мэргэшсэн, бүтээлч сэтгэлгээтэй байх;
  • Хүүхдийн асаргаа, боловсрол, хүүхэд хамгаалал болон асрамж халамжийн талаарх Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдлэгтэй байх;
  • Бага насны хүүхэд болон тэдний эцэг эх, гэр бүлийн асран халамжлах, боловсролын шилдэг туршлагын талаар гүнзгий мэдлэгтэй байх;
  • Бага насны хүүхдүүд болон тэдний гэр бүлтэй шууд ажиллаж байсан гурваас доошгүй жилийн ажлын туршлагатай;
  • Бага насны хүүхэд, тэдний гэр бүлтэй хамтран ажиллаж буй багш,/эсвэл асран хамгаалагчдыг удирдах, мэргэжлийн хөгжлийг хангах, зөвлөн чиглүүлж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай байх;
  • Харилцааны өндөр ур чадвартай, хүмүүсийг чиглүүлэх чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Бусдыг удирдах, манлайлах, хяналт тавих, сургах, зөвлөн чиглүүлэх зэрэг  туршлагатай байх; 
  • Ажиглах чадвар сайтай ба шинэ санаагаа өдөр тутмын  практикт  хэрэгжүүлэх чадвартай;
  • Англи хэлний ярианы болон бичгийн анхан шатны чадвартай. Ахисан төвшний Англи хэлтэй бол давуу тал болно; 
  • Компьютерийн хэрэглээний төвшинд ажиллах чадвартай байх;
  • Бага насны хүүхэд, тэдний гэр бүлийн амьдралыг сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байх; 
  • Оройн цагаар болон амралтын өдрүүдээр сургалт явуулах боломжтой байх; 

Цалин урамшуулал:

Цалин хөлс нь өрсөлдөхүйц, ажлын туршлагатай дүйцэхүйц байх бөгөөд урамшуулал тэтгэмжтэй.

Өргөдөл гаргах:

Анкет болон ажилд орох өргөдөл илгээхдээ гарчиг хэсэгт ажлын байрны нэрийг бичиж careers@onesky.org имэйл хаягаар илгээнэ үү.

Хувь хүнээс ирүүлсэн хувийн мэдээллийг зөвхөн ажлын сонгон шалгаруулалтын зорилгоор ашиглана. Амжилтгүй болсон өргөдөл гаргагчийн мэдээллийг нэг жилийн дараа устгана.

OneSky”  ТББ нь тэгш боломж олгогч байгууллага юм.