About OneSky for all Children:

OneSky trains communities and caregivers to provide nurturing responsive care and early education so that vulnerable young children can thrive. OneSky was founded in 1998 to improve the lives of children in China’s welfare institutions. In 2011, OneSky was invited by China’s Ministry of Civil Affairs to train every child welfare worker in the country to implement our evidence-based approach. The OneSky Approach has reached every province of China and now beyond to benefit marginalized children in low-resource settings across Asia. For 25 years, always in partnership with government and local communities, OneSky has trained 75,489 caregivers to improve outcomes for 286,545 vulnerable children in mainland China, Vietnam, Mongolia and Hong Kong, SAR. You can read more about our impact here.

In Mongolia, OneSky seeks to improve the lives of young children living with their families in the ger-districts of Ulaanbaatar.  In the Bayanzurkh District OneSky has opened a Family Center, which offers training programs and activities for families with young children, who live in the community.  OneSky implements family skills training for caregivers and kindergartens and is assisting the government to develop its childcare and foster care systems.  

Reports to: Country Director, Mongolia

Location: Ulaanbaatar, Mongolia

Job Overview:

The Director of the Family Skills Training Program is responsible for developing and implementing, with a team of trainers, OneSky’s caregiver training programs for families and kindergartens in the Bayanzurkh District.  OneSky also trains and mentors kindergarten and other government and NGO staff to implement family skills training and assists in the development of adapted training materials for professionals, such as kindergarten teachers, family doctors, and social workers. In cooperation with the Country Director and Program Director, the Director of the Family Skills Training Program develops and oversees the implementation of a menu of activities and training for families with young children (birth to six years old), who visit OneSky’s Family Center and, from summer 2024, OneSky’s new indoor playground.  

Job Responsibilities:

  • Develop and lead OneSky’s Family Skills Training Programs and early learning and development activities at the Family Center and in kindergartens and other community settings; 
  • With the Program Director and Global Program Team, create new materials and adapt existing OneSky curriculum material to create localized training resources, activities and programs for adult caregivers and kindergarten teachers, and for young children, family and community members, who visit the Family Center and playground.  The role may potentially also involve development of adapted materials for family doctors and social workers;
  • Supervise, monitor and mentor an effective and collaborative team of OneSky trainers, who are skilled at conducting training for caregivers and families with children below the age of six;
  • Participate in recruitment of new trainers, provide onboarding support and develop their capacity and the capacity of the full training team through ongoing professional development and mentoring;
  • Create a nurturing and inspiring working and learning environment for the trainers and other frontline staff working with children and families to be self-motivated for their growth;
  • Conduct onboarding and continuous training of all frontline staff working with families and children through professional development workshops and reflective practices;
  • With the Program Director, work closely with the Monitoring, Evaluation, Assessment and Learning (MEAL) team to support monitoring, measurement and evaluation to improve quality of trainings and activities and to provide accurate program data and information for internal and external reports;
  • With Program Director, Country Director and Global OneSky team coordinate and oversee the replication and scaling of OneSky’s Family Skills training program, through ToT training and mentoring for kindergarten and other government staff and NGOs that are prepared to offer trainings in the community; 
  • Build demand for OneSky training and activities through effective advertising and promotion of programs, including through social media;
  • Build and maintain strong relationships with local government, kindergartens, childcare services, community organizations and local leaders in order to better understand their needs and interests, to inform program development and to engage and encourage their contributions to and participation in OneSky programs;
  • Work cooperatively with the online learning manager to add materials to 1TGB and respond to user comments and questions;
  • Work closely with the Family Center Manager and Country Director to assist in maintaining the Centre environment, equipment and materials to meet safety, child protection and health standards;
  • Assist the Center Manager in creation of a contingency plan for the Family Center to tackle unforeseen incidents and emergencies;
  • Participate in professional development opportunities to expand skills and knowledge, including actively participating in OneSky’s international program community and contributing to the development of OneSky’s global training resources;
  • Contribute to budget creation and monitoring;
  • Contribute to donor reports;
  • Facilitate training when needed;

Preferred Qualifications, Experience, and Skills:

  • Bachelor’s degree in Child Development/Early Childhood Education/ Education/Special Education/Social Work; Master’s degree strongly preferred;
  • Subject-matter expertise and demonstrated creativity with working with young children, including those with special educational needs and infants and toddlers desired;
  • Knowledge of Mongolian laws and regulations regarding childcare, education, child protection and welfare;
  • Deep knowledge of best practices for care and education of young children and for working with their parents and families;
  • At least three years experience working directly with young children and their families/adults; 
  • Extensive experience supervising, managing, providing professional development, and teaching/mentoring teachers and/or caregivers working with young children and their families; 
  • Ability to work collaboratively in a team and to create a positive work environment and build, supervise and manage an effective, supportive team that delivers quality results;
  • Experience working with international/local non-profit  organizations;
  • Strong project and program management; 
  • Experience supervising, monitoring and teaching/ mentoring others
  • Strong communication and people-oriented skills;
  • Keen observation skills with the ability to apply insights into daily practice;
  • With advanced English skills and proficiency in computer skills;
  • Commitment to improving the lives of young children and their families;
  • Availability, when required, to conduct training during evenings or weekends. 

Salary & Benefits:

Salary is competitive and commensurate with experience and includes benefits.

To Apply:

Please send your cover letter and resume with 3 references to careers@onesky.org. Personal data collected will be used for recruitment purposes only. Data of unsuccessful applicants will be destroyed after one year.

OneSky is an equal opportunity employer

Ажлын байрны тодорхойлолт

Гэр бүлийг чадавхжуулах сургалт хариуцсан захирал, Монгол улс

Байгууллагын тухай:

Хүүхэд бүрийн төлөө уриатай OneSky байгууллага нь хүүхдээ ойлгон хөгжүүлэх, чанартай асаргаа, халамж үзүүлэх эрт үеийн хөгжил боловсрол олгох сургалтыг олон нийт, асран хамгаалагчдад зориулан зохион байгуулах замаар бага насны хүүхдүүдэд бүрэн дүүрэн өсч, хөгжих боломж олгохыг зорьдог юм.

OneSky байгууллага нь 1998 онд БНХАУ-ын асрамж халамжийн байгууллагууд дахь хүүхдүүдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор анх үүсгэн байгуулагдсан. 2011 онд БНХАУ-ын Иргэний Захиргааны Яамны урилгаар тус улсын хүүхдийн асрамж халамжийн ажилтан бүрийг нотолгоонд суурилсан арга барилынхаа дагуу сургаж эхэлсэн. Өнөөдөр OneSky байгууллага нь өөрийн сургалтын арга барилаа БНХАУ-ын бүх мужид хэрэгжүүлээд зогсохгүй Азийн бусад орнуудын хязгаарлагдмал орчинд амьдарч буй хүүхдүүдэд хүргэж, үр өгөөжөө хүргэсээр байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс орнуудын Засгийн Газар болон орон нутгийн иргэдтэй хамтран ажилласнаар OneSky байгууллага нь эх газрын Хятад, Вьетнам, Монгол, Хонгконг зэрэг оронд 75,489 асран хамгаалагч, эцэг эхийг сургаж, эмзэг бүлгийн 286,545 хүүхдүүдэд хүрч үйлчилсэн байна. Та бидний гаргасан үр дүн нөлөөллийн талаар илүү ихийг эндээс уншиж болно.

Монгол улсад OneSky байгууллага нь Улаанбаатар хотын гэр хороололд гэр бүлийн хамт амьдарч буй бага насны хүүхдүүдийн амьдралыг сайжруулахын төлөө ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт Гэр бүлийн төвөө нээж, тус дүүрэгт амьдарч байгаа бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр болон үйл ажиллагаагаа явуулж байна. OneSky байгууллага нь асран хамгаалагч нар болон цэцэрлэгүүдэд гэр бүлийг чадавхжуулах сургалтаа зохион байгуулдаг ба төр засгийг хүүхэд харах болон хүүхдээ асран халамжлах тогтолцоог хөгжүүлэхэд дэмжин тусалж байна. 

Шууд удирдлага: Орон хариуцсан захирал

Ажлын байршил: Улаанбаатар хот, Монгол улс 

Ажлын зорилго: 

Гэр бүлийг чадавхжуулах сургалт хариуцсан захирал нь сургагч багш нартай хамтран Баянзүрх дүүргийн гэр бүл болон цэцэрлэгүүдэд зохион байгуулдаг OneSky байгууллагын асран хамгаалагчдад зориулсан Гэр бүлийг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх болон  хэрэгжүүлэх үүрэгтэй. OneSky байгууллага нь гэр бүлийг чадавхжуулах сургалтыг хэрэгжүүлэх зорилгоор цэцэрлэг болон бусад төрийн болон ТББ-ын ажилтнуудыг сургаж, чиглүүлэх бөгөөд цэцэрлэгийн багш, өрхийн эмч, нийгмийн ажилтан зэрэг мэргэжлийн ажилтнуудад тохирсон сургалтын материал боловсруулахад тусална. Гэр бүлийг чадавхжуулах сургалт хариуцсан захирал нь орон хариуцсан захирал, хөтөлбөрийн захиралтай хамтран OneSky байгууллагын Гэр бүлийн төвд болон 2024 оны зунаас ашиглалтад орох шинэ тоглоомын төвөөр үйлчлүүлэх  бага насны хүүхэдтэй (6 хүртэлх настай) гэр бүлд зориулсан үйл ажиллагааны нэр төрөл болон сургалтын агуулгыг хөгжүүлэн хэрэгжүүлэхэд хяналт тавина. 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Гэр бүлийн төв, цэцэрлэг, олон нийтийн орчинд OneSky байгууллагын гэр бүлийг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгох, бага насны хүүхдийн сурч хөгжих үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, сайжруулах;
  • Хөтөлбөрийн захирал болон олон улсын хөтөлбөрийн багтай хамтран Гэр бүлийн төв болон тоглоомын төвд ирж үйлчлүүлэх насанд хүрсэн асран хамгаалагчид, цэцэрлэгийн багш нар, бага насны хүүхдүүд, гэр бүл болон олон нийтэд зориулсан тухайн орон нутгийн онцлогт тохирсон сургалтын нөөц сан, үйл ажиллагаа, хөтөлбөртэй болох зорилгоор шинэ сургалтын материал боловсруулах, одоо байгаа сургалтын материалыг сайжруулах. Мөн өрхийн эмч, нийгмийн ажилтнуудад практикт ашиглах боломжтой сургалтын материал боловсруулах;
  • Зургаагаас доош насны хүүхэдтэй асран хамгаалагчид болон гэр бүлүүдэд зориулсан сургалтыг OneSky байгууллагын сургагч багш нартай хамтран зохион байгуулах, удирдах, хянах, зөвлөн чиглүүлэх;
  • Шинэ сургагч багш нарыг ажилд авах үйл явцад оролцох, тэднийг ажилдаа зохицоход туслах, шинэ ажилтан болон сургалтын багийн ур чадварыг байнгын мэргэжлийн чиглэлээр сургаж, зөвлөн туслах замаар чадавхжуулах;
  • Хүүхэд, гэр бүлүүдтэй ажилладаг сургагч багш нар болон бусад ажилтнуудад зориулан урам зориг өгөх ажлын болон сурч хөгжих орчныг бүрдүүлэх;
  • Хүүхэд, гэр бүлүүдтэй ажилладаг бүх ажилтнуудыг мэргэжлийн сургалтууд болон нөхцөл байдалд дүгнэлт хийж суралцах зэргээр байнга тасралтгүй хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулах;
  • Хөтөлбөрийн захирал болон Хяналт, Үнэлгээний (MEAL) багтай хамтран хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор хяналт, шинжилгээ, үнэлгээг хийх, дотоодын болон гадаад тайлангуудад хөтөлбөрийн талаар үнэн зөв мэдээ, мэдээллээр хангах;
  • Хөтөлбөрийн захирал, орон хариуцсан захирал болон OneSky байгууллагын олон улсын багтай хамтран OneSky байгууллагын Гэр бүлийг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг цэцэрлэг, бусад төрийн албан хаагчид болон төрийн бус байгуулагын ажилтнуудыг Сургагч багшаар бэлтгэх сургалт болон зөвлөн чиглүүлэх замаар өргөжүүлэх, удирдах, зохион байгуулах;
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хөтөлбөрүүдийг үр дүнтэй сурталчлах, хөтөлбөрийг таниулах замаар OneSky байгууллагын сургалт болон үйл ажиллагааны эрэлтийг бий болгох;
  • Орон нутгийн засаг захиргаа, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ, олон нийтийн байгууллагууд болон орон нутгийн удирдлагуудтай тэдний хэрэгцээ, сонирхлыг ойлгох, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх, OneSky байгууллагын хөтөлбөрт хувь нэмэр оруулахад оролцуулах зорилгоор нягт харилцааг бий болгох, хөгжүүлж хадгалах;
  • Онлайн сургалтын менежертэй хамтран 1TGB аппликейшн дээр сургалтын материал нэмж оруулах, хэрэглэгчдийн санал хүсэлт, асуултад хариулах ажлыг зохион байгуулах;
  • Гэр бүлийн төвийн менежер болон орон хариуцсан захиралтай нягт хамтран Гэр бүлийн төвийн орчин, тоног төхөөрөмж, сургалтын материалуудын аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангахад дамжлэг үзүүлэх, яаралтай үеийн төлөвлөгөөг боловсруулах;
  • Урьдчилан таамаглах боломжгүй тохиолдол болон онцгой нөхцөл байдлын үед Гэр бүлийн төвийн аюулгүйн  төлөвлөгөөг гаргахад Гэр бүлийн төвийн менежерт дэмжлэг үзүүлэх;
  • OneSky байгууллагын олон улсын хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, OneSky байгууллагын олон улсын сургалтын нөөц материалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зэргээр ур чадвар, мэдлэгээ өргөжүүлэн мэргэжлийн хөгжлийн дэмжихэд оролцох;  
  • Төсөв боловсруулах, хяналт тавихад хувь нэмэр оруулах;
  • Хандивлагчдын тайлан бэлтгэхэд оролцох;
  • Шаардлагатай үед сургалт зохион байгуулах.

Ажлын байрны шаардлага:

  • Хүүхдийн хөгжил/бага насны хүүхдийн хөгжил/тусгай хэрэгцээт боловсрол/Багшлах/Нийгмийн ажилтан/сургуулийн өмнөх боловсролын бакалавр зэрэгтэй байх. Магистрын зэрэгтэй бол давуу тал болно;
  • Бага насны хүүхэд, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд, нялх, балчир насны хүүхэдтэй ажиллаж байсан туршлагатай, тухайн чиглэлээр мэргэшсэн, бүтээлч сэтгэлгээтэй байх;
  • Хүүхдийн асаргаа, боловсрол, хүүхэд хамгаалал болон асрамж халамжийн талаарх Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдлэгтэй байх;
  • Бага насны хүүхдийн асаргаа, хөгжил болон боловсрол, мөн тэдний эцэг эх, гэр бүлийн асран халамжлагчидтай ажиллах боловсролын шилдэг туршлагын талаар гүнзгий мэдлэгтэй байх;
  • Бага насны хүүхдүүд болон тэдний гэр бүл, насанд хүрэгчидтэй шууд ажиллаж байсан гурваас доошгүй жилийн ажлын туршлагатай байх;
  • Бага насны хүүхэд, тэдний гэр бүлтэй ажилладаг багш, асран хамгаалагчдыг мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд удирдан чиглүүлэх, удирдлагаар хангах болон сургах, зөвлөн чиглүүлэх арвин туршлагатай байх; 
  • Багаар хамтран ажиллах, ажлын эерэг орчныг бүрдүүлэх, чанартай үр дүнд хүрэх, мөн үр дүнтэй дэмжлэг үзүүлдэг багийг бүрдүүлэх, удирдах, чиглүүлэх чадвартай байх;
  • Олон улсын болон дотоодын ашгийн бус байгууллагад эсвэл тус байгууллагуудтай ажиллаж байсан туршлагатай байх;
  • Төслийн болон хөтөлбөрийн менежментийн талаар өндөр мэдлэгтэй байх;
  • Бусдыг удирдах, хяналт тавих, сургах, зөвлөн чиглүүлэх зэрэг туршлагатай байх; 
  • Харилцааны болон хүнтэй ажиллах өндөр чадвартай байх;
  • Ажиглалт хийх чадвар сайтай ба шинэ санаагаа өдөр тутмын  практикт  хэрэгжүүлэх чадвартай байх;
  • Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй байх; 
  • Компьютерийн хэрэглээний төвшинд ажиллах чадвартай байх;
  • Бага насны хүүхэд, тэдний гэр бүлийн амьдралыг сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байх; 
  • Шаардлагатай үед оройн цагаар болон амралтын өдрүүдээр сургалт зохион байгуулах боломжтой байх.

Цалин урамшуулал:

Цалин хөлс нь өрсөлдөхүйц, ажлын туршлагатай дүйцэхүйц байх бөгөөд  урамшуулал тэтгэмжтэй.

Өргөдөл гаргах:

Анкет болон ажилд орох өргөдөл илгээхдээ гарчиг хэсэгт ажлын байрны нэрийг бичиж careers@onesky.org имэйл хаягаар 3 лавлагаа хүний мэдээллийн хамт илгээнэ үү.

Хувь хүнээс цуглуулсан хувийн мэдээллийг зөвхөн ажлын сонгон шалгаруулалтын зорилгоор ашиглана. Амжилтгүй болсон өргөдөл гаргагчийн мэдээллийг нэг жилийн дараа устгана.

“OneSky”  ТББ нь тэгш боломж олгогч байгууллага юм.